Justin bieber santa claus is coming to town lyrics-тайгаа байгөө :D

"Justin bieber santa claus is coming to town lyrics-тайгаа байгөө :D" цааш унших »
ВХ - Зул сарын дуу [Зүгээр оруулмаар санагдаад]

"ВХ - Зул сарын дуу [Зүгээр оруулмаар санагдаад]" цааш унших »
МИНИЙ МЭДРЭМЖ - чамайг үгүйлэн

"МИНИЙ МЭДРЭМЖ - чамайг үгүйлэн" цааш унших »
Монгол залуус Сингапурт хоригджээ


Хулгай хийж, бусдын зээлийн картыг хууль бусаар ашигласан Монголын харьяат, гурван залуу Сингапурт ял эдлэх болжээ. Сингапурыг хулгай хийхэд амархан гэж сэтгэсэн гурван этгээд хөл ихтэй хэд хэдэн газрыг хараандаа авч, бусдын халаасыг ухдаг байсан талаар тус улсын channelnewsasia.com сайтад бичжээ. Тэд мөн хулгайлсан зээлийн картаа ашигладаг байсныг цагдаагийнхан тогтоосон байна.

Нийт 81,000 сингапур долларын үнэ бүхий үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл хулгайлсан 25 настай Х.Хашбатад 6,5 жил шоронд хорих ял оноожээ. Харин түүний хамсаатан болох 31 настай В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нарт хулгай хийж, залилан хийсэн хэргээр 4,6 жилийн ял оноосон байна. Гэмт хэрэгтнүүд өнгөрсөн аравдугаар сард дээрх хэргийг үйлдсэн аж. Тэд хулгайлсан мөнгөөрөө Сингапурын Мустафа худалдааны төвөөс бугуйвч, бөгж, iPad худалдан авсан байсан бөгөөд Монголд авчран худалдаалах гэж байсан хэмээн мэдүүлжээ. Гэмт этгээдүүд хулгайлсан зээлийн картаараа тус бүр 3,663- 7,919 сингапур долларын худалдаа хийснийг холбогдох байгууллагууд тогтоосон байна. Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд нэгэн эмэгтэйн цүнхийг хулгайлахаар завдах үед баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын үед Х.Хашбат гэгч өмнө нь хулгай, залилангийн хэрэгт холбогдож байсныг тогтоожээ.

(Нийт: 4)